2009-03-15
зоргоор унших номнууд, золоор учирсан найзууд 2*
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-12-02
Шинэ жилээс урьдаад турах уу*
Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн
бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёсон нэгэн бүсгүйтэй бүжиж билээ.
Түүнд би миний хайртай бүсгүй ийм сонголт хийсэн бол би баярлах байсан гэж чин үнэнээ чихэнд нь хэлсэн юм....

12 сар гарав уу үгүй юу жингийн тухай ярианд анхаарал хандуулсан орчуулагч бүсгүй, өнөөдөр өөрийнхөө хүссэн эдэн дээ багтах болжээ, үдэшлэг эхлэв үү үгүй юу ууж эхэлсэн харчуулд түүний тийм бусдаас илүү сайхан болсоныг олж харсан...
2008-08-28
чи бид дурсамжинд нь амьдарна*
Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.
Нартын амьдралаас алсалж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцсаа, зургийг яльгүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэмхэн фот...
2008-07-23
Охин Vрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

2008-06-21
Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?*