Бүсгүй та намайг
Бүтэлгуй эр гэж бүү бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггүй.
Би, муу там хийхгүй,
Битгий та цэрвээд бай!
Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгүй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгүй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгүй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр терд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгүй
Яалаа гэж дээ, энэ чинь!
Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж үлдсэн хүн биш
Хүний ёсыг ёслохгүй
Хүйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгүй
Хувийн цэнгэлийн хенжлийг
Хучлага олдохгуй бол, тантай
Хувааж немрехед бэлэн!
Тоостод терсен хүний үр
Тойрохгүй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн
Таалан хүртэх хорвоогийн хишгийг
Та хүлээж авах ёстой
Би ч егех ёстой
Битгий та гайх
Эх болсон байгалиас
Эр, эм хүйстэнд егсөн
Yүрэг энэ байна
Yгүй гэх газаргүй
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургүй юм шиг бай! гэж
Эр хүн намайг
Дуугүй ч гэсэн дуугарч хэв эй гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелүүлэх
Захирамж бий
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггүй сэн бол
Хэрхэн би дурлах вэ
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мерийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хүүхэд гармагц
Засаг тер биднийг
Зад шийтгэх ёстой
Yзэл сурталд таарахгүй гэж
Yлдэн хеех ёстой
Харин тэгтэл, шийтгэдэггүй
Халамжилж тосож авдаг
Олон хүүхэд гаргах тусам
Одонгоор хүртэл шагнадаг.
Насаараа шүлэг бичээд бид
Найрагчийн одон аваагүй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хүүхнүүд тоймгүй
Учир иймээс энэ
Уран шүлгээс ч илүү
Улсад хэрэгтэй ажил юм
Уучлаарай, та
Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
Надаас өмнө хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий!
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелүүлье!
1979-III-21
Р.Чойном Сүмтэй будрын чулуу, 1990 он, 238-240-р тал
бичлэг