...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.
юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?
хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.
тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээлд автан саяныхаа бодлыг золтой л өөрчилсөнгүй, хэчнээн ядуу хоосон ч бай, ээж юу гэж ч бай хамаагүй ......тэрэнтэй сууя гэж золтой шийдсэнгүй.
бичлэг
хуви тавилан гээд жижигхэн роман бдаг тэрнийх бхаа