..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ...
хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?....
ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?!
хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан гэдгийг нь хэлээд, зүрх сэтгэлийг минь эзэмдсэн ч гэлээ хуримд минь битгий ирээрэй гэж захиад амар тайвнаар энэ амьдралыг сонгохсон...
гэтэл усанд хаясан чулуу шиг алга болох доо, тэнгис шиг гүн цэнхэр нүдээрээ цоо ширтсээр тэр чигээрээ алга болчих-тоо яадаг байнаа?...
зуны богинохон шөнө урт ч юм шиг, зуурдын учирла нь мөнх ч юм шиг байснаа, сар руу харж өөртөөгөө ярилцаж зогссон бүсгүй амьдралдаа ахин хэзээ ч бодохгүй бодлоо үргэлжлүүлсэнгүй.
магадгүй түүний энэ мэтийн тухай гэгэлзэн бодох нь үүгээр эцэслэж байгааг тэр зөнгөөрөө мэдэж байлаа.
хөх сүүдэр бараантан ойртсоор түнэр харанхуй нөмрөхөд, тэргэл сарны гэрэл өөр дээр нь тусахаа болих агшинд бүсгүй эргэж хараад эгцлэн гүйлээ...
зузаан үүлсийн завсар зайлхаагаар сохор саран шилэн нүдээр бүсгүйг цоо ширтэхэд бүсгүй сая нэг гэрийнхээ үүдэнд тулж ирээд цонхны цаана нь өлгөөтэй байх цагаан өнгийн хуримын даашинзаа олж хараад, түүнийг өмсөхийг ямар ихээр хүсэж байгаагаа мэдрэхэд түүний царайнд жаргалын туяа татна.
гагцхүү энэ л, салхин шившээ зогсолтгүй үлээж ганц нэг модны навчис сарчигнан хийсэх шөнө дөл цагт бүсгүй цоохор саран хоёр үүлс, бодол хоёрынхоо завсарт ээлжлэн гэрэлтэх ажээ.
2008 оны 02 сар
бичлэг
