Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?
Бидний амьдрал их энгийн, нэгэн хэмнэлийн гэж бүгдээрээ бодоцгооё. Тэгээд зүүд нойрондоо үнэсүүлж байна, эсвэл үнэсэж байна, эсвэл их мөнгө тоолж, бусдын мөнгөөр сайхан хоол идэж байна, үзэн яддаг хэн нэгэн маань бидний авахаар төлөвлөсөн сүүлийн үеийн загвартай хувцсыг өмсчихсөн байна гэдэг ч юм уу магадгүй секс эсвэл чөтгөр шуламсыг зүүдэлж хоноод ижилхэн өдрүүд маань өглөө нойрмог нүдээ дургүйхэн нээхэд эхэлдэг гэж бодоё.
Дургүй сэрж буй маань нь зүйн хэрэг, ийм эрт бид ажилдаа аль эсвэл сургууль хичээлдээ яарч босоцгоосон. Харин ажин түжин амьдралын маань аж жаргал баяр баяслаас илүүтэй, амьдралын бэрхшээл, сэтгэл чилээсэн олон асуудлууд, хэн нэгэн хэд хэчнээн хүнийг хайрлах тусам санаа зовох юм тэр хирээр нэмэгддэг жам ёсоор зовлон нажидаа эдэлсээр, эрчүүд гэгээрч бурхан болохоор ч юм уу эсвэл энэ амьдралаас залхаад боож үхэх шийдвэр гаргахад нь торох юм байдаггүй шиг шийдвэр гаргаж эс чадан гагцхүү энэ амьдралын эмгэнэлт үйл явдлыг үргэлжлүүлэх шийдвэрийг л хийцгээсээр, улам бүр уягдсаар байдаг билээ.
Харин тэр өдрүүдийн төгсгөлд амьдралыг өндөр өсгийн дээрээс, их мөнгөн дундаас эсвэл туулсан цаг хугацаа, элээсэн амьдралынхаа туршлага, өөр өөрийн гэсэн өндөрлөг дээрээс хардаг харц нь цог залиар хэчнээн дүүрэн байвч хүзүү, зовхинд нь үрчлээ сууж намба төрх нь жигдэрсэн, мөнөөх эмгэнэлт үйл явдлууд дундаас олж авсан ажил мэргэжил, албан тушаал, найз нөхдийн үнэлэмж дундаас амьдралыг хардаг бүсгүйчүүдийг тооцолгүй замын тоос дараагүй байгаа цэцэг цэврүү шиг охидын үдэш ямар байдаг тухай ярья.
Өөр нэгэн цаг хугацаа хийгээд аль нэгэн улс орны тухайд биш зөвхөн өнөөдрийн, яг одоогийн Монгол улсад байгаа түр төрх, байр байдлын тухай л ярилцъя.
Өдрийн ажил нь ихэвчлэн 18:00 цагт тарсан охид, залуу бүсгүйчүүд гэр рүүгээ яарахдаа замын түгжрэл, дэлгүүр, үсчний газар, аль нэг газраар ороод гарах ажлаа амжуулсаар бүгд оройн найман цаг буюу 20:00-д харьцгаадаг. Тэд гэртээ яарах шалтгаан бий учир нь хамт амьдарч буй хэн нэгэн нь бүх тогоо шанагаа өглөөд үүрээд гараад явсан юм шиг оройн хоол идэж уух бүх юмаа ирж хийхийг нь хүлээж байдаг.
Яагаад ч юм найз нөхөдтэй-гээ уулзсан, уусан эсвэл номын санд суусан, төрсөн өдөрт уригдсан охид оройн арван цагт үсээ гурав зангидаж аваад аль нэг ногоон биза болчих найзтайгаа утсаар ч юм уу, биечлэн уулзаж үгсэн хэлцэж аваад яаран харьцгаадаг.
Түүнээс илүү оройтсон охидын яагаад тийнхүү оройтсон байж болох шалтагыг тоочиж бас тайлбарлаж барамгүй юм. Сэтгэл санаагаар унасан, амжилтаа тэмдэглэж наргисан, уйтгарлаж өөрийгөө бусдын дунд мэдрэхийг хүссэн эсвэл бүр зүгээр л сониуч тэрслүү зан нь тийнхүү энэ зовлонт амьдралын дэг жаягийг эсэргүүцэх тийм арга ч олсон байж болно. Тэр бүү хэл ямар ч эрсдэлээс айлгүй адал явдлыг ирэлхийлсэн байж ч магадгүй юм. тэд хэзээ харьдаг вэ ?
Тэд харьдаггүй.... тэд өөртэй нь адилхан оройтсон хэн нэгнийдээ очно. Эсвэл өөртэй нь хамт тэгтлээ оройтсон нэгэн нь өөртөө нь адилхан шалтгаанаар оройтож гэртээ орохоос айна. Тэр тусмаа ингэж хувцаслаад, дээр нь дарс пиво үнэртүүлэхээс, угтаа бол ээжийн эрүүний шөл, аавын харцнаас, эсвэл дараа дахин ийм нэгэн өдөр, ийм нэгэн үдшийг олдох боломж үгүй болох зэргээс айна. Үүнээс илүүтэй эцэг эхийнхээ тухай сэвгүй сэтгэлдээ авч яваа хүндэтгэлээсээ айдаг байх. Эсвэл бүр нийлдэг найзуудыг нь буруутгахаас эмээдэг ч байж магадгүй. Тэгээд оройтсон найз охид хаачих вэ? Тэд хамтдаа... ганцаараа бол бараг үгүй... тэгээд тэд эцэс дээ таксины мөнгө ч үгүй болох нь ч бий.
Тэгээд би бодлоо л доо, ихэнх муу юм хийх юмаа олж ядсанаас болдог гэдэг санааг... бас сайныг дагавал,.. найз нөхдийн нөлөөллийг... эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ ханддаг хайр халамжийг..... тэд уул нь гоёх юмгүй байгаа нь сайхан, бид үүнтэй санал нийлнэ. Гэвч алдаатай нь эвлэрч чадахгүй, гэхдээ бид уучлана....
Барьсан таксины жолоочид мөнгө-гүйнхээ төлөө төлбөр тооцоогоо батерын байдлаар хийх санал тавихад, татгалзсан хариуд нь доор дээр байрлалтай элдэв эрхтэн нь ажилдаггүй гэж үглэсэн тэтгэлээ сайхан төрсөн хөөрхөн охины тухай жолоочийн яриа..
Замын түгжирээ, ачаалал багассан хойно, эсвэл яарах юмгүй гэртээ оройтож харихдаа, ажил ихтэй сууж байгаад ходоод минь гэр рүү хөтлөх замдаа хийсэн судалгаа, бодит жишээ, санаашран зовинож буй оройтсон жаахан охидын тухай бодоход....
Бид охиноо хэзээ ч хамаагүй ямарч байдалтай ирсэн: эсэн мэнд, гэр амьтай байгаагийнх нь төлөө өөгшүүлж байх юм шүү... Би л хувьдаа тэднийг харц доогуур байлгаж чанга дуугаар зандрахгүй өсгөнө....
Тэнгэрлэг заяат охидынхоо омог төгөлдөр харцыг.....яах ёстой билээ, өргөх хэрэгтэй...
Ирээдүй хойч үеийг маань өсгөх ээжүүд, дэндүү гэнэхэн бас тоомжиргүй, бяр чадал суугаагүй бодол санаандаа бүхнийг сайнаар боддог мөрөөдөж буй гүнж-хэн-нүүд....
Цаг нийгмийн тээрэмд эргүүлэгдэж буй тарайн түрүүнүүд....
бичлэг