Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.
Нартын амьдралаас алсалж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцсаа, зургийг яльгүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэмхэн фото руу хялам хийсэн л байж таараа гэж бодох байсан бизээ.
Түүний сэтгэлд авс аль эсвэл өөрөөс нь түрүүлж амарлингуйг хүртсэн хань ижил, үхлийн тухай аймшигт бодол зэргийн алин ч буулгүй нар шиг залуу явахдаа лааны гэрэлд эргэж хоргож байдаг эрвээхий шиг залуусын харцыг булааж, зүрхийг нь эзэмдэж явсан үе нь л хадгалагдсан байна. Үхэл ирэхэд ойрхон байгаа түүний хувьд тэртээ он жилүүдийн өмнө даруулсан зурагт ямар хувцастай байсан нь юуны хамаа байнаа гэж та бид бодох учиртай юу?
Эмэгтэй хүн бүрд тийм цэцэг шиг, нар шиг алтан үе бий....түүний хувьд тэр үе нь үсний даруулга, сүрчиг, даашинзаас ч илүүтэй өөрөө сайхан нь мэдээж....
Хэрэв хүн өтөл насандаа тийм алтан үеийнхээ дурсамжаар тэжээгдэж амьдардаг гэвэл....Залуус, бүсгүйчүүд, хэн нэгнийхээ алтан үед зэрэгцэн амьдарч байгаа бол ..... мартагдахгүй...чин сэтгэлийн магтаалыг битгий харамлаарай....хурын ус шиг л тэжээн тэтгэж таараа,.. тэр л ургаж яваа, хагдрах заяатай цэцгэс-ийг....
бичлэг
.