Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн
бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёсон нэгэн бүсгүйтэй бүжиж билээ.
Түүнд би миний хайртай бүсгүй ийм сонголт хийсэн бол би баярлах байсан гэж чин үнэнээ чихэнд нь хэлсэн юм....
12 сар гарав уу үгүй юу жингийн тухай ярианд анхаарал хандуулсан орчуулагч бүсгүй, өнөөдөр өөрийнхөө хүссэн эдэн дээ багтах болжээ, үдэшлэг эхлэв үү үгүй юу ууж эхэлсэн харчуулд түүний тийм бусдаас илүү сайхан болсоныг олж харсангүй,..
"би ямар харагдаж байгаа бол" гэсэн асуулт нь, тийм бодол нь нүүрэнд нь илхэн байсан болохоор ч тэрүү ямар нэгэн шалтгаанаас мөнөөх хүссэн даашинзаа өмсөж чадсан орчуулагч бүсгүйг олон залуус урьж бүжсэнгүй...
Өөртэй итгэлтэй баяр жаргалаар дүүрэн байгаа үйлчлэгч бүсгүй тэр үдэш ямар олон залуусын уриалгад татгалзах хэрэгтэй болсон гээч,
Нэгэнт өөртэй л таалагдаж чадаж байгаагаа бүрэн мэдрэхийг хүссэн орчуулагч бүсгүй эцэст нь өөрийнхөө сонгосон урт нарийхан даашинзынхаа дотор хормой дээр өндөр өсгийтийнхөө өсгийгөөр гишгээд, бүжгийн талбайд таварцаглаж унах нь тэрээ,...
миний хувьд, Мэдээж хэрэг залуу хүний хувьд архи дарсаар шахуулж Уайлс энэ тэр гэсэн эргэл ихтэй бүжигт гарах туйлын сонирхолгүйн дээр авьяасгүй ч хэлэх үү, "за чи чадахгүй бол, би чамайг аваад эргэж орхиё" гэдэг эгч нартай эргэчихнэ....
аль нэг ширээнд дэл сулхан суусан хүмүүстэй сууж яриа хөөрөө дэлгэж ямар нэгэн байдлаар баяраас гээгдэгсэдийг би хариуцаж, эгээл өөрийн үүрэг мэтээр тэднийг хөгжөөж заримд нь нас нэмж, заримд нь зориг нэмж, инээж ханиаж урам авсан хүмүүсийг хараад би ч учиргүй хөөрцөглөж, баярын хөтлөгчийн үүргээ алай марзангийн талбар шахуу юм болгож, байгууллагынхаа зарим нэг сайн дурын уран сайханчидыг зарлахдаа гэгээн дүрээрээ морилохыг нь амьдаараа энээ тэрээ гэж зарлана...
нэгэнт дэлгүүрийн шилэн хоргонд дэндүү сайхан байсан эд бидний биеийн харьцаа 90 60 90 биш тул нэг л бишдээд, урам хугарч уур хүрэхийн нэмэр биз, нэг бол өөрөө чин сэтгэлээсээ баярлаад нөгөө бол бусдыг чин сэтгэлээсээ баярлахад нь тус болж л байвал сэтгэл өег баяр болдог шиг....
шинэ жилийн мэнд бүсгүйчүүдэд...
бичлэг