яагаач-гүй, юугаар ч дутаагүй
бас юу ч үгүй хоосон, ямар нэгэн юм хэрэгтэй
амьдралын жамыг дагах ёстой...
хүнд хэлээгүй, хэлэхгүй, зүрхэн дахь нууцууд,
зүүдэн дахь учралууд , биелээгүй мөрөөдөл..
биднийг хүлээсэн асуудлууд...
нэгээс нөгөө рүү бэлэн мөнгө шиг шилжиж хөрвөсөн
эхлээд тэр, дараа нь энэ...
асуудлаас асуудал руу...
ширэнгэн дахь ойн модод дунд, мөчир дамжин гүйх сармагчин адил...
хүн гэдэг үхэж болдоггүй амь, сэтгэл гэдэг эцэж цуцдаггүй жигүүр...
үрийнхээ төлөө мөхөшгүй эмэгтэй зүрх...
үнэний төлөө мятаршгүй тэмцэгч бүсгүй...
үнэ цэнэтэй, үг хэлтэй...
үгүйлэгдэнэ, бас мартагдана...
үргэлж хоногшино, үүрд бодогдоно...
дуртай, дургүй... бас хүснэ, хүсэхгүй...
чиний өмнө дурласан зүрх бүхэн бөхийнө.
чи үлээсэн лаа бүхэн бөхнө...
чангалсан сэтгэлээр баяртай гэж хэлнэ...
мэдэхгүй, өөрийгөө мэдэхгүй..
юунд итгэхээ шийдэхгүй...
тулж зогсох цэггүй ч, туждаа эргэх дэлхий шиг...
өнгө шиг, амт шиг олон янз
өөр юугаар ч орлууламгүй цорын ганц
...охин, бүсгүй, эмэгтэй...
эгч, дүү, ээж, эхнэр, гэргий...
буурал үстэй ганцхан зүрхтэй ганцаар үлдсэн эмгэн
будаг шунхтай ганган хувцастай хагас нүцгэн бүсгүй
бодол болж хүлээсэн чамаас өөр хүнгүй мэт дэлхий...
Эмэгтэй хүн чи энэ орчлонгийн цорын ганц эгшиг...
эмэгтэй хүн та, эр хүний түшиг...
хорвоогийн бүхийл өнгө чиний төлөө
хорвоогийн амт бүхэн чиний төлөө
хорвоогийн аялгуу бүхэн чиний төлөө
чам руу зүүдэндээ ирж буцсан зөрөг замын бэлчирт би өглөөг угтаж
чамайг хүсээгүй мэт царайны цаана гуниг хургаж
чимээгүй бас чимээтэй бүхэн чийртэй санагдах юм....
хайрлуулахаараа нялх хүүхэд шиг эрхэлдэг чи
хайрласан зүрх нялх хүүхэд шиг баярладаг тэр үед
уруулыг чинь амталъя...
уулзах дараагийн болзоог хүлээе....
хэн чамайг хайрлаж буйг мэдэхгүй эмэгтэй бүхний зүрхэнд
ЭР зүрх, өлсөж байна гэж зориулан дууллаа...
2007-09-19
бичлэг
үргэлж хоногшино, үүрд бодогдоно...