2007-09-24
нэг л УДАА*

ганц л удаа би чамд хайртай гэж хэлсэн гэе

нэг л удаа би чамтай хоносон гэе

нэг л удаа чи манайд би танайд очсон гэе

нэг л удаа чи намайг хайрлаж үнэссэн гэе

нэг л удаа бид муудалцаж хэрэлдсэн гэе

нэг л удаа нэрээр минь дуудаж хайртай гэж хэлсэн гэе

нэг л шөнө нойргүй хамт суусан гэе

нэг л удаа би чамайг /чи намайг/ эмнэлэгт эргэж очсон гэе

ганц л удаа би чамд зориулж бэлэг өгсөн гэе

ганцхан удаа бид гадуур гарсан гэе

ганцхан удаа чи намайг олдомгүй гэж хайрын үгээ шивнэсэн гэе

нэг л шөнө дэрээ нэвтэртэл би чамайг санаж уйлж хоносон гэе

ганцхан удаа амьдрахдаа нэг л удаа чамтай би цоо шинээр учирсан

нэг л удаа чи бид хоёр эцэг эх болохыгоо мэдсэн гэе

тэр удаа чи явсан дахин ирээгүй гэе

ганцхан удаа хайрласан зүрх ганцхан удаа шархалж

ганцхан удаа төрсөн би, нэг удаа төрсөн

ээж нь охиндоо аав нь сайн хүн байсаан гэж нэг удаа ярина

нэг л удаа байсан бидний учирла цөөхөн байгаагүй

хайр байхад, амьдрал болоход багадаагүй гэе...

 

Бичсэн: g84 | цаг: 09:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 930 удаа уншигдсан.