цонхон дээр тавиад удсан хуванцар савтай ус булингартаж шарлажээ. түүнийг аваад өөрөө л нэг юм тамхины утаанд үх чихэлгүй ургамар аядаж байгаа цэцгээ усаллаа.
амьд ус. энэ хорвоогийн бүхийл зүйлс өөрөө цагийн аясаар илэгдэж муудаж, за бас ч үгүй шинэчлэгдэн ургаж төлждөгийн гэрч болж цэцэг ус хоёр, ганцаар илдэвийг эргэцүүлэн суугчийн дэргэд хань болох нь энэ ажээ.
цонхны цаана намар цагийн жихүүн агаад нэгэн хатмал уйтгартай өдөр дундын наран бүүдийнэ. өчигдөр уусан юмных нь үйлчлэл өдөр дундыг хүртэл бүрэн арилж өгөхгүй дотрыг минь чичрүүлж гар хурууны үзүүр нэг л хүчгүйхэн хөдөлж ядна. илүү хөдөлгөөн хийх ямарч хүсэлгүй бие маань элдэв эргэлт хөдөлгөөн бүрд дайвалзах, хагарах шахаж буй толгойн өвчинтэй холбоотой ажээ.
дөнгөж өчигдөрхөн би чамайг ямаршуухан өдрийг өнгөрөөж буй бол гэсэн бодол зүрх сэтгэлд нэг л хөндүүр суулгаад, чиний хуримын өдөр хүсэж байдагтай чинь адилхан байсан болов уу гэж бодогдоно.
инээдтэй юм, чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох тухай, хэзээ хүүхэдтэй болох тухай маргалдаж муудалцаж байснаа саначихлаа. одоо ахин ирээдүйг зөгнө харах хүсэл зориг минь төдийлөн сэргэж өгөхгүйгээр мохжээ.
энэ бүх учирла тохиолын дунд би ерөөс ганцаар байжээ гэсэн бодол л надтай хамт үлджээ. хэн хэн нь бүх үйл явдлыг ийм байхаар хүсээгүй нь лавтай ч, хайр гэдэг, хорвоо гэдэг, бүхий л амьдрал маань хувь тавилан хэмээх ганцхан сэлүүртэй жижигхэн завь шиг эргэлдэн, эргэж хургаж буй мэт санагдах юм.
тойрон эргэх энэхэн завинаасаа үсрэх хүсэл зориг бас алга. ёроол нь үл үзэгдэх гүн хар усанд би тамир тэнхээгээ бартлаа сэлэвч тэрхүү их ус, далай тэнгисийн эрэг хаяанд хүрч эс чадахыгаа мэдрэх юм.
нэг л доороо эргэлдэж буй мэт энэхүү жижиг завинд байгаа бүхнээрээ даруул нийж ямар нэгэн салхины аясаар туугдан одохыг хичээж, би салхи босохыг хүлээнэ.
толь мэт хүйтэн усны мандал дээр миний хүлээх салхи, эцэж цуцсандаа элгээрээ хэвтэж амрах агаад үл ялиг долгион үүсгэх нь салхины чиг хаанаас ирэхийг надад таавар төдий мэдрэг-дүүлэх юм.
гадаа хүйтэрч, хавар намар өмсөх гадуур хувцсаа бариад хими-цэвэрлэгээ угаалгын газар хайж алхах даа би тэрхүү салхи салхилахыг хүлээж буйгаа ойлгож мэдэрнэ.
их хотын үймсэн хүмүүс надад ямар нэг байдлаар, бидний дундаас өөрийн салхийг олооч гэх шиг ...
тэр нэг.... гүй цээнэдээ
бичлэг
нүд ни нулимстай инээж байвал ч хэрэг алга бна ш дээ