
ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл
Монгол улсад монгол хүн өөрийгөө үнэлэх үнэлүүлэх болсон нь, биеэ олон улсын төвшинд ч үнэлэх болсон нь мөн үнэлүүлэх үйл явц өргөн дэлгэр хөгжиж буй нь тун ч ихээр таалагдлаа.
тэгээд миний хувьд эзэн нь хэн байх нь огтхон ч хамаагүй бие ээ үнэлж надад хамаатайг, авах ёстойгоо л авч байвал болоо юм шиг санагдаж байснаа саяхнаас эрс өөр бодол төрх болсон юм. ингээд хүмүүст бие ээ үнэлэхэд нь тус нэмэр болохоор шийдлээ.
харин энэ гудамж талбайд зогсож, хүрэл баганын хажууд хөөрхөн лүүн-зээ царайлагчид-ад бие ээ үнэлэгч хэмээх нэр өгсөн нь ерөөсөө таалагдсангүй. хэтэрхий өөд нь татаж дээгүүр тавьсан юм шиг санагдах боллоо. тэд чинь бүр хийж буй үйл хэргээ, ажил хөдөлмөр хэмээн үнэлж бүр түүндээ бат итгэсэн байх юм.
ингээд биеийн эрхтэн нандин бүхнээ бусдад түрээсэлж мөнгө ологчид бол монгол хэлний үгийн тайлбарт бие ээ үнэлэгч бус янхандалт буюу янхан гэсэн үгээр л нэрийддэг юм байна билээ. гэтэл садар самуунд дуртай сайн дурын улсын их хурлын гишүүд ИХ ЯНХАНДАЛТын холбоог байгуулж гишүүнчлэл бүртгэж, болооч үгүй бүр үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан байна.
ингээд жил бүрийн үйл ажиллагаагаа дүгнэж томоохон пээстбаал гээч юм зохион байгуулж түүндээ АЛТАН ГУДАС хэмээх өргөмжлөлийг хамгийн их мөнгө олсон болон олон хүнтэй хавьтсанаар нь тодруулдаг болсон байх юм. энэ арга хэмжээний эхэнд УЛААН ДААШИНЗ-ны хүлээн авах ёслолд оролцож нүд маань орой дээрээ гарч орхилоо.
хэн нэгэн хагас нүцгэн бүсгүй ирж, ам аа ангайлгаад гацчихсан байсан миний эрүүг доороос нь дээш нь өргөж дагуулан явсаар нэгэн тохилог суудалд тухлуулав. энэ үед каамаа суудра хэмээх нэгэн байрлалын шоу үзүүлбэр болж тэр үзүүлбэрт АЛТАН ГУДАС шагналд болон бусад номинац-д нэр дэвшигчид оролцвоо.
ингээд нэлээдгүй юм үзэж нүд тайлсны дараагаар траст хэмээх зүйл тарааж өгөх, жилийн хэрэгцээгээр нь хангах арга хэмжээнүүд болов.
энэ бүхэн нь хэтэрхий их мөнгө эргэлдэх салбар болсонтой холбогдуулж улсын их хурал төрийн зүгээс татвар хураах зорилгоор мөн өөрсдийн хүсэл сонирхлын үүднээс энэхүү арга хэмжээг түүхэнд байгаагүйгээр дэмжин шуурхайлж, шинэ төвшинд гарган ирж чаджээ. Энэ нь Үнэхээр талархууштай хэрэг юм.
-Зиа манай компанийг Канадууд биш Оросууд авах юм шиг байна. Ангил хэлээ бус Орос хэлээ сайжруулнаа гэсэн нэг ярианаас иш үндэс болгон, Бид чинь боловсон бие ээ худалдагчид юм шивдээ, эзэн нь хэн байх нь хамаагүй хэмээн бодож бичив.
Монгол улсад найман зуун долларын цалинтай ажлын байр гурвыг бий болгож, бид чинь өөрсдөө өөрсдийнхөө эзэн байна гэж бодсон бодолдоо бат зогсохын төлөө тархин дахь санаагаа ийн гаргасан болно. хүн шударгаар юм хийхэд бэрхшээл мундахгүй байгаан төлөө улсын их их хурлынханд талархаж, ар гэр аваад явчих эхнэр ховор болж, хүний хүн чанар ийм өчүүхэн байгаад зориулж дээрхийг бичив.
бичлэг